

Энэ блогоороо зарим онцлог барааны ангиллын кодыг тодорхойлж нийтэд хүргэж байхыг зорьлоо.
Эхний ээлжинд Water-pipe tobacco буюу усаар хөргөж татдаг тамхийг хэрхэн ангилах талаар тайлбарлая. Турк, Энэтхэгээс түгээмэл импортлогддог шиш, наргил зэрэг ургамлын тамхийг Hookah хэмээх тамхи татах хэрэгслийнх нь нэрээр хүмүүс түлхүү мэддэг.
Ажиллах зарчим нь:
- Салхинаас хамгаалсан тагтай, агаар орох бага зэрэг амсартай.
- Модны нүүрс шатан халж доор тавганд нь байгаа тамхийг шатаана.
- Тамхины утаа их биеэр дамжин соруулаар орно.
- Ус нь тамхины утааг хөргөх үүрэгтэй.
- Хавхлага нь сорогдоогүй үлдсэн хорт утааг гадагшлуулна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу энэхүү тамхи нь хүний биед янжуур болон бусал тамхин бүтээгдэхүүний адил хортой бөгөөд адил хэмжээний хяналт тавигдах ёстой.
Тамхи татах хэрэгсэл нь тамхины гаанс, соруул зэргийн адилаар 9614.00.00 кодод хамаарна. Тамхи нь 2012 оны 1 дүгээр сарын 1-нээс 2403.11 кодод хамаарна. Харин 2012 он гарахаас өмнө импортоор орж ирж байгаа тохиолдолд 2403.10.90 кодод ангилагдана.