Pages

Thursday, March 11, 2010

Уялдуулсан системийн ач холбогдол

Дэлхийн дулаарал, хар тамхи, хуурамч эмийн үйлдвэрлэлийн эсрэг олон улсын хэмжээний тэмцэлд эсвэл хөгжиж буй орны хүмүүстээ наад захын эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх чадавхийн түвшинг тодорхойлоход ганц 6 оронтой код ямар нөлөө, үүрэгтэйг төсөөлөхөд бэрх юм.

Харин 1970-аад оны эхээр маш чадвартай олон улсын экспертүүд Бруссель дахь Дэлхийн Гаалийн Байгууллага /ДГБ/-д нэг баг болон улс орнуудад улсын хилээр нь нэвтэрч буй бараанд хяналт тавих боломжийг бий болгосон барааны жагсаалтын системийг боловсруулсан. Энэ жагсаалтгүйгээр үндэсний олон хууль, тогтоомжууд, олон улсын конвенциудын хэрэгжилтийг хангах боломжгүй.

Олон улсын худалдаа илүү нарийн ээдрээтэй болох тусам, засгийн газрууд гаалийн байгууллагаас илүү үр дүнтэй ажиллахыг шаардаж, улс үндэстнүүд эгнээ дарааллан ДГБ-ын БТКУС-ийн Жагсаалтыг хууль сахилтыг хангах тулгуур багана болгож эхэлсэн. Худалдааны хөгжил, дэвшил, хил дамнасан гэмт хэргүүд БТКУС-ийн Жагсаалтыг зөвхөн нэг орны "алим" нөгөө оронд "жүрж" гэж нэрлэгддэггүй гэдгийг ялгах зорилгоор хэрэглэдэггүйг батлан харуулж байна.

Хил дээр авто замаар тээвэрлэгдэж ирсэн ачааг шалгаж буй байцаагчийн хувьд энэ систем нь ажлыг нь хөнгөвчлөх чухал мэдээлэл бөгөөд улмаар тухайн бараа, бүтээгдэхүүнтэй холбоотой шаардлагатай лиценз, зөвшөөрлийн талаар эрэн сурвалжилж, судлах шаардлагагүйгээр худалдаанд оролцогчдын цагийг нь хэмнэх ач холбогдолтой.

Уялдуулсан систем нь олон улсад Хэсэг, Бүлэг, Зүйлийн түвшинд адил бүтэц, зохион байгуулалттай ашиглагддаг нь олон улсын байгууллагууд болон ихэнх төр, засгийн газрын тэмцэхийг зорьж буй хууль бус худалдаа, гэмт хэрэг, хар тамхи, байгаль орчин болон хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд хор, хохирол учруулах бодис, химийн хорт хог хаягдал зэрэг тоо томшгүй олон асуудлуудыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмрийг оруулдаг.


Уялдуулсан систем хүчин төгөлдөр мөрдөгдөж буй улсууд

2009 оны 12 сарын байдлаар нийт 136 орон болон Европын холбоо БТКУС-ийн тухай олон улсын конвенцид нэгдэн орж, хэлэлцэн тохирогч тал болоод байна.

Afghanistan, Albania, Algeria, Andorra, Angola, Antigua & Barbuda, Argentina, Armenia, Australia, Austria, Azerbaijan, Bahamas, Bahrain, Bangladesh, Barbados, Belarus, Belgium, Belize, Benin, Bermuda, Bhutan, Bolivia, Bosnia and Herzegovina, Botswana, Brazil, Brunei, Darussalam, Bulgaria, Burkina Faso, Burundi, Cambodia, Cameroon, Canada, Cape Verde, Central African Rep., Chad, Chile, China, Colombia, Comoros, Congo (Dem. Rep. of), Congo (Rep. of), Cook Islands, Costa Rica, Côte d'Ivoire, Croatia, Cuba, Cyprus, Czech Republic,
Denmark, Djibouti, Dominica, Dominican Rep., Ecuador, Egypt, El Salvador, Equatorial Guinea, Eritrea, Estonia, Ethiopia, Fiji, Finland, France, Gabon, Gambia, Georgia, Germany, Ghana, Greece, Grenada, Guatemala, Guinea, Guinea Bissau, Guyana, Haiti, Honduras, Hong Kong, China, Hungary, Iceland, India, Indonesia, Iran, Ireland, Israel, Italy, Jamaica, Japan, Jordan,
Kazakhstan, Kenya, Kiribati, Korea (Rep.), Kuwait, Kyrgyzstan, Laos, Latvia + Lebanon +
Lesotho + Liberia x Libyan Arab Jamahiriya, Liechtenstein, Lithuania, Luxembourg, Macau, China, Madagascar, Malawi, Malaysia, Maldives, Mali, Malta, Marshall Islands, Mauritania, Mauritius, Mexico, Micronesia, Moldova, Mongolia, Montenegro, Morocco, Mozambique, Myanmar, Namibia, Nepal, Netherlands, New Caledonia (French Terr.), New Zealand, Nicaragua, Niger, Nigeria, Niue, Norway, Oman, Pakistan, Palau, Panama, Papua New Guinea, Paraguay, Peru, Philippines, Poland, Polynesia (French Terr.), Portugal, Qatar, Romania, Russia, Rwanda, Saint Kitts and Nevis, Saint Lucia, Saint Pierre and Miquelon (French
Terr.), Saint Vincent, Grenadines, Samoa, Saudi Arabia, Senegal, Serbia, Seychelles, Sierra Leone, Singapore, Slovakia, Slovenia, Solomon Islands, South Africa, Spain, Sri Lanka, Sudan, Suriname, Swaziland, Sweden, Switzerland, Syrian Arab Rep., Tajikistan, Tanzania, Thailand, The Former Yugoslav Republic of, Macedonia, Togo, Tonga, Trinidad and Tobago, Tunisia, Turkey, Turkmenistan, Tuvalu, Uganda, Ukraine, United Arab Emirates, United Kingdom, United States, Uruguay, Uzbekistan, Vanuatu, Venezuela, Vietnam, Wallis and Futuna (French Terr.), Yemen, Zambia, Zimbabwe, EU

Уялдуулсан системийг хэрэглэж буй бусад байгууллага, холбоод:
Andean Community (CAN), Caribbean Community (CARICOM), Common Market for Eastern and Southern Africa (COMESA), Common Wealth of the Independent States (CIS), Economic and Monetary Community of Central Africa (CEMAC) (former CACEU), Economic Community of Western African States (ECOWAS), Gulf Co-operation Council (GCC), Latin American Integration Association (LAIA), Southern Cone Common Market (MERCOSUR), West African Economic and Monetary Union (UEMOA)

Wednesday, March 10, 2010

Уялдуулсан систем гэж юу вэ (УС)?

Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем буюу товчоор "Уялдуулсан систем" эсвэл "БТКУС" нь Дэлхийн гаалийн байгууллага /ДГБ/-аас гаргасан хэд хэдэн зориулалттай олон улсын бараа бүтээгдэхүүний нэгдсэн жагсаалт юм. Энэ жагсаалт нь 5000 орчим бүлэг бараанаас бүрдэх бөгөөд тус бүр нь 6 оронтой кодоор тодорхойлогдоно. Тэдгээр код нь хууль ёсны болон логик дарааллын дагуу зохион байгуулагдсан байх бөгөөд тодорхой дүрмүүдийн тусламжтайгаар бараа нэг мөр ангилагддаг. Өөрөөр хэлбэл таны хаана байгаагаас үл хамааран нэг төрлийн бараа нэг л кодод хамрагдана. Энэ системийг дэлхийн 200 гаруй орон гаалийн тарифын зориулалтаар болон олон улсын худалдааны статистик гаргах үндэс болгон хэрэглэж байна. Олон улсад худалдаалагдаж буй нийт барааны 98% нь БТКУС-ийн дагуу ангилагддаг.


Уялдуулсан систем нь гаалийн болон худалдааны үйл ажиллагаа, тэдгээрийн хоорондох мэдээлэл солилцоог уялдуулахад онцгой үүрэг гүйцэтгэдэг учраас олон улсын худалдаа эрхлэхтэй холбогдон гарах зардлыг багасгадаг. Түүнчлэн засгийн газар, олон улсын байгууллагууд, хувийн хэвшлийнхэн дотоодын татвар, худалдааны бодлого, барааны хяналт шалгалт, гарал үүслийн орон, барааны тариф, үнийн монитор, квотод хяналт тавих, эдийн засгийн судалгаа, дүн шинжилгээ хийх зэрэг олон зорилгоор Уялдуулсан системийг хэрэглэдэг. Иймд уялдуулсан систем нь дэлхий нийтийн эдийн засгийн хэл, барааны код, олон улсын худалдаанд зайлшгүй шаардлагатай хэрэгсэл юм.


Уялдуулсан систем нь "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай олон улсын конвенци"-д захирагдана. Уялдуулсан системийн албан ёсны тайлбар нь ДГБ-аас гаргасан 5 боть Тайлбар Бичиг байна. Уялдуулсан системийг техник технологийн хөгжил, дэвшил болон олон улсын худалдааны хэв маягийн өөрчлөлтөөс хамааран тогтмол шинэчилж өөрчлөх нь ДГБ-ын эн тэргүүний зорилт юм. Мөн түүнчлэн ДГБ ангиллын нэг мөр хэрэглээг хангахад чиглэсэн үйл ажиллагаа, арга хэмжээг хэрэгжүүлдэг.


Хэрэгжүүлэгч байгууллага нь БТКУС-ийн тухай конвенцид нэгдэн орсон талуудын төлөөллөөс бүрдсэн Уялдуулсан Системийн Хороо /УСХ/ байна. УСХ нь бодлогын бичиг баримтыг боловсруулах, нягтлан шалгах, ангиллын асуултуудад хариу шийдвэр өгөх, маргаан шийдвэрлэх, БТКУС-ийн жагсаалтад болон Тайлбар бичигт оруулах нэмэлт өөрчлөлтийг боловсруулах зэрэг ажлыг гүйцэтгэдэг. БТКУС-ийн жагсаалтад 5-6 жилд нэг удаа нэмэлт өөрчлөлт ордог. Ангиллын шийдвэр, Тайлбар бичгийн нэмэлт, өөрчлөлт зэрэг нь УСХ-оор батлагдснаас 2 сарын дараа хүчин төгөлдөр болдог. Эдгээрийг ДГБ-аас гаргасан хэвлэмэл материалаас олж үзэх боломжтой. /Classification decisions, Explanatory Notes, Compendium of Classification Opinions гэх мэт/


Tuesday, March 9, 2010

Манай блогт тавтай морилно уу

Олон улсын худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, хувь хүн бүр "барааны ангилал", "уялдуулсан систем", "БТКУС", "ангиллын код" зэрэг үгсийг хаа нэгтээ, хэзээ нэгэн цагт сонсож байсан болов уу. Харин та өөрөө л зорьж сонирхож, судлаагүй бол яг юуны тухай яриад байгааг нь одоо хүртэл ойлгодоггүй байж болох юм. Энэ талаарх мэдээлэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр тэр бүр олдоод байдаггүй учраас энэхүү блогийг нээхээр шийдлээ.

Бид энэхүү блогоор дамжуулан та бүхэнд БТКУС-ийн талаарх ерөнхий мэдээ, мэдээллийг болон та нарын мэдэхийг хүссэн бусад Уялдуулсан системийн холбогдолтой асуултуудын хариуг хүргэхээр зорьж байна. Та нар асуулт, санал, хүсэлт байвал btkusalba@gmail.com хаягаар бидэнд ирүүлнэ үү.